Хураангуй:
Монгол улсыг зорих хүсэлтэй зорчигчийн эрэлт их байгаа боловч
олон улсын агаарын тээврийн зах зээлд хамгийн эрэлт их чиглэлүүдэд агаарын тээвэрлэгчийн
сонголт хомс хоёр улсын засгийн газрын хэлэлцээрийн дагуу төрийн өмчит компани давуу
эрхээр томилогдон, нислэгийн давтамж болон суудлын тооны хязгаарлалттай нислэг үйлдэж
байгаа нь агаарын тээврийн салбар өрсөлдөөнгүй, тасалбарын үнэ өндөр, суудлын нийлүүлэлт
бага сонголт хомс зэрэг хүндрэлтэй байсаар байгаа билээ.
Тиймээс Монгол улс агаарын тээврийн либералчлалыг үе шаттай явуулж дотоодын
агаарын тээвэрлэгчдийн чадавх болон үр ашиг, өрсөлдөөнийг нэмэгдүүлэх зайлшгүй
шаардлагатай тулгараад байгаа энэ цаг үед энэхүү судалгааны ажил агаарын тээврийн либералчлалын тухай нэгдсэн нэг ойлголтыг өгч, агаарын тээврийн либералчлалын үр ашиг, агаарын тээврийн либералчлалыг бид ямар үе шаттай хэрхэн хэрэгжүүлж болох талаар бодлогын санал, зөвлөмж боловсруулсан байна.