СЭЗИС - Бүтээлийн сан

ЭРҮҮЛ МЭНДИЙН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ЭКОСИСТЕМИЙН ХАНДЛАГААР ҮНЭЛЭХ БОЛОМЖИЙН СУДАЛГАА

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Дамба, Гэрэлмаа
dc.contributor.author Бямба, Төмөрбат
dc.date.accessioned 2021-01-04T08:12:33Z
dc.date.available 2021-01-04T08:12:33Z
dc.date.issued 2021-01-04
dc.identifier Доктор en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/2011
dc.description.abstract Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний бүтэц зохион байгуулалт, эрх зүйн орчин, дэд бүтэц бүрдсэн боловч хүн амын эрүүл мэнд, сэтгэл ханамж зэрэг гарцын үзүүлэлтүүд сул байна. Тус системийн гарцыг сайжруулахын тулд уламжлалт хандлагаар бус менежментийн онол, арга зүйгээр судлах нь асуудлыг цогцоор шийдвэрлэх боломж олгоно. Тиймээс асуудал тус бүрийг тусгайлан авч үзэх бус харин нийт тогтолцооны хэмжээнд бүхэлд нь системийн хандлагаар үйлчилгээний экосистемийн онолын хүрээнд судлан үзэж, дүн шинжилгээ хийх хэрэгцээ шаардлага байна. Судалгааны ажлын хүрээнд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэгч талуудын хамтран үнэ цэнэ бүтээж буй байдлыг судалж, иргэн-үйлчлүүлэгч төвтэй үйлчилгээний экосистемийг хөгжүүлэх арга замыг тодорхойлохыг судлаач судалгааны зорилгоо болгосон байна. Судалгааны арга зүй: Менежментийн онолын судалгааны арга болох системийн хандлагаар анхан шатны тусламж үйлчилгээг экосистемийн онолын дагуу шинжлэн үзээд хамтран үнэ цэнэ бүтээх найман бодит үйл ажиллагааны төлөв байдал үйлчилгээ үзүүлэгч талуудын дунд ямар байгааг судалсан. Прагматик позитивист философийн хүрээнд дедуктив, индуктив хандлагыг сонгон авч тоон ба чанарын аргачлалын холимог хэлбэрийг ашиглаж, асуулга судалгааны стратеги хэрэглэн, нэг агшинд тоо мэдээллээ цуглуулан, баримтын судалгаа, үйлчилгээ үзүүлэгчийн тусламж үйлчилгээний хүртээмж, бэлэн байдлыг үнэлэх аргачлал, өрхийн асуулга судалгаа, чанарын ярилцлага явуулан дүн шинжилгээ хийлээ. en_US
dc.subject ЭРҮҮЛ МЭНДИЙН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ЭКОСИСТЕМИЙН ХАНДЛАГААР en_US
dc.title ЭРҮҮЛ МЭНДИЙН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ЭКОСИСТЕМИЙН ХАНДЛАГААР ҮНЭЛЭХ БОЛОМЖИЙН СУДАЛГАА en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнес, менежментийн ухаан
ife.Мэргэжил.Индекс F340000
ife.Зэрэг Доктор
ife.Диплом.Зөвлөх Батхүү, Идэрсүрэн


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах