Хураангуй:
ААНБ болон төрийн байгууллагын ажиллагчдын цалингийн бүтэц болох үндсэн цалин, нэмэгдэл хөлс, шагнал урамшуулал зэргийн өөрчлөлт, уялдаа холбоог нарийвчлан тодруулах, хөдөлмөрийн харилцааны хуулийн зарим үзүүлэлтийн өнөөгийн байдал, хандлагыг онолын баримжаатайгаар илрүүлэх, бодлого боловсруулагчдын шийдвэр гаргалтад хэрэглэхүйц мэдээлэл бэлтгэхэд судалгааны ажлын зорилго оршино. Судалгааны хүрээнд цалин хөлс, түүний бүтэц, хөдөлмөрийн бүтээмж, хоорондын харилцаа, нөлөөлөх хүчин зүйлсийн онолын судалгаа, Монгол улсын хөдөлмөрийн зах зээлийн төлөв, цалингийн бүтцийн өөрчлөлтийн байдлын судалгааг хийсэн болно. Шинжилгээнд Dennis T.Yang /Деннис Тао Янг (Ph.D) нь Виржиниа Дарден хотын Бизнесийн удирдлагын профессор (University of Virginia). 2012 Виржиниа Тех, Дюкийн их сургуулийн эдийн засгийн факультет, Хонконг дахь Хятадын их сургуульд ажиллаж байжээ. Хятад гаралтай тэрбээр UCLA докторын зэрэг хамгаалсан./ (2012)-ийн БНХАУ-ын цалингийн бүтцийг судлахад хэрэглэсэн тоон шинжилгээний аргачлалыг ашиглав. Цалингийн бүтцийг боловсрол, хүйс, компанийн хариуцлагын хэлбэр, ажил үйлдвэрийн салбар, газар зүйн байрлал зэрэг хүчин зүйлсээс хамааруулан шинжиллээ.