СЭЗИС - Бүтээлийн сан

МОНГОЛ УЛСЫН УЛС ТӨР, ЭДИЙН ЗАСГИЙН ХОС ШИЛЖИЛТИЙН ШИНЖИЛГЭЭ: ДЭВШИЛ-УХРАЛТ, ОЛЗ-ГАРЗ

Товч мэдээллийг харах

dc.contributor.author Цэрэндорж, Батсүх
dc.contributor.author Сүхбаатар, Өнөр
dc.date.accessioned 2015-11-27T05:25:40Z
dc.date.available 2015-11-27T05:25:40Z
dc.date.issued 2014
dc.identifier.isbn 978-99962-2-867-4
dc.identifier.uri http://repository.ife.edu.mn/handle/8524/199
dc.description.abstract Энэхүү судалгааны ажлаар Монгол Улсад 1990 оноос хойш өрнөж буй улс төрийн хүрээнд тоталитор дэглэмээс ардчилсан засаглалд, эдийн засгийн хувьд төвлөрсөн, захиргаадалтын аж ахуйгаас чөлөөт зах зээлийн тогтолцоонд шилжих хос шилжилтийн үйл явц хэрхэн явагдсныг улс төр, эдийн засгийн спектрийн зураглалд тулгуурлан шинжилсэн болно. Судалгаанд улс төрийн спектрийг “Фрейдом хаус” хүрээлэнгийн улс төрийн эрх, иргэний эрх чөлөөний индексээр, харин эдийн засгийн спектрийг “Фрайзер институт”-ийн “Дэлхийн эдийн засгийн эрх чөлөө” тайлангийн болон Херитейж сангийн “Эдийн засгийн эрх чөлөөний индекс”-ээр хэмжин тодорхойлж, улс орнуудын улс төр, эдийн засгийн өөрчлөлтийн динамик хэрхэн явагдаж байгааг байрлалзүйн утгаар тогтоож, тухайн үеийн нөхцөлтэй нь холбон дүгнэлтүүд гаргав. Мөн улс төр, эдийн засгийн эрх чөлөө нь хүний хөгжлийн индекст хэрхэн нөлөөлдгийг цэгэн түгэлтийн диаграмм хийгээд олон хүчин зүйлсийн регрессийн шинжилгээний аргаар тогтоов. Ази болон Европын орнуудын шилжилтийн онцлогуудтай холбон Монгол Улсын шилжилтийн хэв шинжийг тодорхойлж, цаашид бодлого, зорилтын хувьд юуг анхаарах талаар зөвлөмж гаргасан болно. Улс төр, эдийн засгийн хос шилжилтийн хувьд хийгдэх болсон шалтгаан, дэлхийн улс орнуудын улс төр, эдийн засгийн төлөв байдлын өөрчлөлт, чиг хандлага, онцлог шилжилт хийж байгаа зарим улсуудын жишээ, шилжилт хийгдсэн ул мөрийг тухайн үеийн нөхцөл байдалтай уялдуулсан тайлбар зэргийг авч үзэв. Судалгааны ажилд: • Шилжилт зайлшгүй байсан уу? • Шилжилтийн мөн чанар юунд орших вэ? • Шилжилтийн шийдвэрлэх зорилт, үндсэн асуудлууд юу байх вэ ? • Шилжилтийн үр дүнд ямар болсон байх вэ?, хэмжүүр нь юугаар тодорхойлогдох вэ? • Шилжилт хэзээ дуусах вэ, түүний шалгуур нь юу вэ? гэсэн асуултуудад ямар нэг хэмжээгээр хариулт олохыг зорихдоо нийгмийн хүрээнээс гол тодорхойлогч хоёр үндсэн хүчин зүйл болох улс төр, эдийн засгийн төлөв байдлуудын спектр зураглалыг ашиглав. Энэхүү аргазүй нь бидэнд нийгмийн нөхцөл байдлыг “нүдэнд харагдахуйц” болгож байгаа төдийгүй, өөрчлөлтийн динамик хэрхэн өрнөж байгааг илтгэх бололцоог олгож буй давуу талтай юм. Манай орны шилжилтийн үеийн эдийн засаг, улс төрийн төлөв байдал, түүнээс үүдэн үүссэн асуудлуудын талаар эдийн засгийн талаас нь Т.Намжим, С.Будням, П.Лувсандорж, С.Нямзагд, Ц.Даваадорж, Л.Гүржав, Б.Норжваанчиг нар, улс төрийн талаас Д.Баярхүү, Л.Мөнх-Эрдэнэ, Д.Ганхуяг, Б.Даш-Ёндон, Ж.Болдбаатар, Ч.Тамир нарын зэрэг судлаачид авч үзэж, тодорхой үнэлгээ дүгнэлтүүдийг өгчээ. Энэ чиглэлээр сүүлийн жилүүдэд олон улсын түвшинд маш эрчимтэйгээр судалгааны ажлууд хийгдэж байгаа ба судалгааг ихэвчлэн нийгмийн улс төр, эдийн засаг, социал хүрээний өөрчлөлтийн гэсэн дагнасан байдлаар хийж, бусад хүрээний нөлөөг тухайн үеийн хүчин зүйлс байдлаар авч үзжээ. Бидний энэхүү судалгаа нь нийгмийн улс төр, эдийн засаг гэсэн голлох хоёр хүрээний харилцан хамаарлыг нэгтгэн авч үзэж, системийн онолын үүднээс, байршилзүйн утгаар судалсан нь онцлогтой юм. Цаашид нийгмийн бусад хүрээтэй хамтатган нэгдсэн байдлаар асуудлыг судалбал илүү өргөн хүрээний онцлог дүгнэлтүүдийг гаргах бололцоотой юм. Учир нь улс төр, эдийн засгийн өөрчлөлтүүд нь нийгмийн социал болон институцийн хүрээнд нөлөөлж, нөхцөл байдлыг өөрчлөх шалтгаан болдог. Тиймээс нөлөөллүүдийн харилцан уялдаа хамаарлыг нарийвчлан судлах шаардлага байсаар байгаа болно. en_US
dc.relation.ispartofseries МОНГОЛЫН НИЙГЭМ-ЭДИЙН ЗАСГИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ТУЛГАМДСАН АСУУДЛУУД;
dc.title МОНГОЛ УЛСЫН УЛС ТӨР, ЭДИЙН ЗАСГИЙН ХОС ШИЛЖИЛТИЙН ШИНЖИЛГЭЭ: ДЭВШИЛ-УХРАЛТ, ОЛЗ-ГАРЗ en_US
dc.type Article en_US


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах