dc.description.abstract |
Энэхүү төслийн ажилд “МИАТ” ХК-ийн засаглалын өнөөгийн байдалд Олон
улсын санхүүгийн корпорацийн компанийн засаглалын үнэлгээ хийх нээлттэй аргад
суурилан судалгаа хийн, Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа Хөгжлийн Байгууллагын
төрийн өмчит компанийн засаглалын зарчмуудад нийцүүлэн, олон улсын төрийн өмчит агаарын тээврийн компаниудын сайн засаглалын практикаас сонгон авсан компанид зориулсан санал зөвлөмж өгөх зорилт тавин ажиллалаа.
Компанийн тухай хууль, Орон нутгийн өмчийн тухай хууль, компанийн
засаглалын кодекс, Их хорь/ЭЗХАХБ-ын компанийн засаглалын зарчмуудтай
уялдуулан боловсруулах шаардлагатай баримт бичгүүдийн жагсаалт гарган, улмаар
тухайн компанийн засаглалыг сайжруулахад хувь нэмрээ оруулахыг зорин энэхүү
судалгааны төслийн ажлыг гүйцэтгэв. |
en_US |