Хураангуй:
Монгол улсад дээд боловсролын салбарыг хөгжүүлж, их сургуулиудын чанарыг сайжруулахын тулд юуны түрүүнд засаглалын асуудлуудыг шийдвэрлэх хэрэгтэй байна. Засаглалд олон хүчин зүйл нөлөөлөх ба үүний нэг чухал элемент нь ТУЗ буюу манай улсын их сургуулийн хувьд УЗ бөгөөд энэхүү судалгааны ажлаар төрийн өмчит их сургуулийн УЗ-ийн үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж, засаглалыг судалж, санал зөвлөмж боловсруулахаар зорилго тавьсан билээ. Дэвшүүлсэн зорилтуудын хүрээнд гадаад дотоод судлаачдын хийсэн судалгааны ажлуудтай танилцаж, Монгол улсад мөрдөгдөж буй боловсролын хууль эрх зүйн орчныг судалж, төрийн өмчийн их сургуулиудын талаарх баримт бичгийн судалгааг цахим эх сурвалжуудаас судалж, УЗ-ийн гишүүдээс ярилцлага авах замаар чанарын судалгааг хийж гүйцэтгэсний үр дүнд УЗ нь хууль эрх зүйн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа хэдий ч УЗ зөвхөн орших төдий хэлбэртэй, засаглалын хэлбэр тодорхой бус байдалтай байгаа бөгөөд ерөнхий байдлаар их сургуулийн засаглалын тогтолцоо бүрдээгүй гэж дүгнэлээ.