Хураангуй:
Олон улсад гарч буй жижиглэн худалдааны салбарын өөрчлөлт болон эрсдэлүүд манай орны жижиглэн худалдааны салбарт бодитоор нөлөөлөх нь зайлшгүй юм. Үүн дээр нэмээд засаглалын эрсдэл Монголын бизнесийн байгууллага тэр дундаа хүнсний жижиглэн худалдааны салбарт тулгамдаад байгаа гол томоохон асуудлуудын нэг юм. Учир нь Монголын компаниудын засаглалын 1-р үе дуусч залгамжлагч нарт удирдлагыг шилжүүлэх явц өрнөж байгаа цаг үе
давхцаж байна. Иймд энэхүү давхар өөрчлөлтийг эрсдэл багатай даван туулах, тэсч үлдэх боломжийг бид хайх хэрэгтэй болж байна. Улмаар судлаачийн зүгээс эрсдэлийн удирдлагыг компанийн засаглал, менежментийн шийдвэр гаргалттай уялдуулан судлахыг зорьсон болно.