dc.contributor.advisor |
Д, Гэрэлмаа |
|
dc.contributor.author |
Самбууням, Насанжаргал |
|
dc.contributor.author |
Дашням, Лхагвасүрэн |
|
dc.contributor.author |
Нэргүй, Мөнхзул |
|
dc.date.accessioned |
2020-09-18T04:01:10Z |
|
dc.date.available |
2020-09-18T04:01:10Z |
|
dc.date.issued |
2020-09-18 |
|
dc.identifier |
Мастер |
en_US |
dc.identifier.uri |
http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/1992 |
|
dc.description.abstract |
Засаглал, сайн /зөв/ засаглалыг хэрэгжүүлэх зэрэг ойлголтууд нь хувьцаат компанийн хувьд чухал ач холбогдолтой. Компанийн засаглалын суурь зарчмуудын нэг нь мэдээллийн ил тод байдал юм. Хувьцаа эзэмшигчид оролцогч талуудыг ач холбогдол бүхий мэдээллээр тогтмол хангах шийдвэр гаргахад нөлөөлөхүйц агуулга бүхий байх нь чухал байна. Монгол улсын хувьд нээлттэй ил тод байх үүрэг хүлээсэн хувьцаат компаниудад жил бүр хийдэг Үүргийн хэрэгжилтийн судалгаагаар мэдээллээ нээлттэй ирүүлдэг тайлагнадаг компаниудын тоо тогтмол буурсан үзүүлэлттэй байна. Компаниуд мэдээллээ ил болгож олон нийтэд таниулснаар хөрөнгийн зах зээл дээрээс асар их хэмжээний хөрөнгө оруулалт татах боломж бүрдсэн. Гэвч хөрөнгө оруулагчдын хувьд тухайн компанид итгэж хөрөнгө оруулах эсэх шийдвэрээ нийтэд ил болгосон тодорхой тайлан болон бусад мэдээлэл дээр үндэслэн гаргадаг ч төдийлөн шаардлага хангахуйц мэдээлэл дутмаг байна. Иймээс бид МХБ дээр хувьцаа гаргасан компаниудын мэдээллийн ил тод байдлын төвшинг үнэлж тогтоох нь цаашид Монгол улсад хөрөнгийн зах зээл өргөжин хөгжих улмаар хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд ач холбогдолтой гэж үзэн энэхүү төслийн ажлаа хийж гүйцэтгэлээ. Мэдээллийн ил тод байдлыг онолын төвшинд болон олон улсын туршлага өөрийн орны хууль эрхзүйн орчны хүрээнд авч үзэн судалгаа хийсэн бөгөөд энэхүү үнэлгээг хийснээр цаашид сайжруулах арга замыг хувьцаат компаниудад болон зохицуулагч байгууллагад хандсан зөвлөмжийг гаргахыг зорилго болгон ажилласан болно. |
en_US |
dc.subject |
Компанийн засаглал, Ил тод байдал, Мэдээллийн нээлттэй байдал, Санхүүгийн үзүүлэлтүүд, Засаглалын кодекс, Санхүүгийн тайлан, Үйл ажиллагааны тайлан, Эрсдэл Хувьцаа Хувьцаат компани |
en_US |
dc.title |
ХУВЬЦААТ КОМПАНИУДЫН МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДЛЫГ ҮНЭЛЭХ НЬ |
en_US |
ife.Мэргэжил.Нэр |
Бизнесийн менежмент |
|
ife.Мэргэжил.Индекс |
E340100 |
|
ife.Зэрэг |
Мастер |
|