Хураангуй:
Барилгажилт эрчимтэй явагдаж, техник технологи хурдацтай хөгжиж байгаа манай орны хувьд аль болох барилгын материал болон бэлдэц бүтээгдэхүүнээ дотооддоо үйлдвэрлэх шаардлага хурцаар тавигдаж байна.
Вакуум цонх нь өртөг болон зах зээлийн үнийн хувьд өрсөлдөх чадвар муу байгаа учраас импортын ижил төрлийн бүтээгдэхүүний өрсөлдөөнд ялагдахаар байна. Тухайлбал БНХАУ-аас импортоор орж ирдэг хүчитгэгч төмөргүй, хямд үнэтэй, чанар муу цонх Монголын цонхны зах зээлийн 35 орчим хувийг эзэлж байна. Үүнээс илүү чанартай цонхыг төмөр бэлдэц оруулахгүйгээр дотооддоо үйлдвэрлэх боломжийг энэ судалгааны ажил олгож байна.
Импортын цонхтой өрсөлдөх өрсөлдөөнд давуу байдал олж авах, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх, өртгийн инженерчлэл хийх зорилгоор орчин үеийн дэвшилтэт технологиудын судалгааг хийсний үр дүнд “Монпласт Эко-70” буюу модны үртэс, хуванцарын холимог материалыг зах зээлд гаргасан. Уг материал нь цонхны үйлдвэрүүдийн түүхий эдийн өртөг, цаашлаад хүний нөөцтэй холбоотой хувьсах болон тогтмол зардлуудыг бууруулах боломжтой болж байна.