dc.description.abstract |
Өнөөгийн байдлаар Монгол улс дахь автомашины тоо жил ирэх бүр өсөн нэмэгдсээр байгаа ба үүнийг даган Авто засварын байгууллагууд зах зээлд шинээр нэвтэрсээр байна. Энэхүү зах зээлийн нэгээхэн хэсэг болох өөрийн “Бат-Оргил амортизатор” сервис-ийг сонгож, өнөөгийн үйл ажиллагааг нарийвчлан тодорхойлох, тулгамдаж буй асуудлыг илрүүлэх, зах зээлд эзлэх хувиа тэлэх гэх мэт тодорхой зорилгууд тавьж түүнийг шийдвэрлэх бизнес төлөвлөгөөг бичсэн болно.
Энэхүү бизнес төлөвлөгөө нь бодит байгууллага дээр үндэслэн бичсэн төдийгүй, жижиг дунд байгууллагад тулгамдаж буй бүхий л асуудлыг товч тодорхой, дэлгэрэнгүй байдлаар тусгасан юм. Мөн тэдгээр асуудлыг хэрхэн шийдвэрлэж буйг энэхүү дипломын ажлаас харах боломжтой юм. |
en_US |