Хураангуй:
Энэхүү судалгааны ажлаараа байгууллага дахь удирдах ажилтны ѐс
суртахуунлаг шийдвэр гаргалтад (ЁСШГ) нөлөөлөгч ѐс суртахууны мэдрэг байдал
(ЁСМБ) болон удирдах ажилтны ѐс суртахууны төлөвшлийн харилцан хамаарлыг
судласан болно. Мөн ѐс суртахуунлаг шийдвэр гаргалт, ѐс суртахууны мэдрэг
байдлын талаарх онолын судалгаанд тулгуурлаж ѐс суртахууны мэдрэг байдлыг үнэлж, хэмжих арга зүйг судалж, туршиж үзэхийг зорьлоо. Нийгмийн зүгээс ѐс зүйн өндөр төлөвшил шаарддаг мөн хууль эрх зүйн зохицуулалтын хувьд дан Монгол Улсын төдийгүй олон улсын зохицуулалт, журмаар явагддаг төдийгүй ямар нэг буруу шийдвэр гарсан тохиолдолд асар их хор уршигтай байх өөрийн ажилладаг уул уурхай, тухайлбал цацраг идэвхт ашигт малтмалын салбарын удирдах ажилтнуудын ѐс суртахууны мэдрэг байдлыг үнэлж, түүнээс ѐс суртахуунлаг шийдвэр гаргалтын хамаарлыг үнэлж, цаашдын судалгааны чигийг дэвшүүлсэн болно.