Хураангуй:
Энэхүү судалгааны ажлаар аялал жуулчлалын салбарын эдийн засагт нөлөөлөх нөлөөллийг судалсан. Судалгаанд нийт 24 жилийн өгөгдлийг ашигласан ба аялал жуулчлалын салбарын орлого, ДНБ болон түүнийг бүрдүүлэгч салбаруудын мэдээллийг хамарна. 1995-2019 онуудын өгөгдлийг ашигласан ба 230 ажиглалтын цэгтэй өгөгдлийн бааз бүрдүүлэн шинжилгээ хийсэн. Шинжилгээнд Eviews 9.5 программыг ашигласан. Шинжилгээ хийхдээ вектор алдаа залруулах загварыг ашигласан ба холбогдох үндэслэлийг шинжилгээний хэсэгт харуулсан болно.