Хураангуй:
Энэхүү судалгааны ажлаар Монгол улсын арилжааны банкуудын хадгаламж эзэмшигчдийн зан төлвийг судлах замаар VALS аргын 8-н сэтгэл зүйн зан төлвийн ангилалуудад ангилан тухайн арилжааны банкны судалгаанд хамрагдсан харилцагчдыг зан төлвөөр нь хэсэгчлэх зорилготой болно.
Арилжааны банкны хадгаламж эзэмшигчдийн VALS загварын стандарт 35 асуултад хариулж буй хариултуудад тулгуурлан 8-н зан төлвийн ангилалд ангилж, сэтгэл зүйн хэв шинжээр ангилж, хэмжилт хийхийг зорьсон. VALS загвараар арилжааны банк харилцагчаа хэсэгчлэх нь харилцагчаа зан чанар, амьдралын эрхэм зүйлс болон хэв маягаар танин мэдэж, хүсэл сонирхолд нь нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлж, улмаар сэтгэл ханамж, үнэнч байдлын үзүүлэлтэд эерэгээр нөлөөлж, улмаар тухайн банкны харилцагчийн тоо нэмэгдэнэ гэж үзсэн.
Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын хүн ам 2019 оны байдлаар 1,491,375 байгаа болно. Үүний 95%-н магадлалын түвшинд үр дүн гаргахын тулд 385 оролцогчдоос авах гэж зорьсоноос 389 оролцогчдоос өгөгдөл цуглуулан авсан. Анкетийн судалгаанд ХААН , ХХБ, Голомт, Төрийн болон Хас банкны харилцагчаас тус бүр 77 харилцагчаас авах болсон. Эдгээр 5-н банкны харилцагчийг сонгон авсан шалтгаан нь 2019 оны IV- р улирлын байдлаар дээрх 5-н банкны харилцах, хадгаламжийн үлдэгдэл нийт Монгол улсын арилжааны банкны харилцах, хадгаламжийн зах зээлийн 88%-г эзэлж байгаатай холбоотой болно. Судалгааны үр дүнг 88%-тай илтгэнэ гэж үзэж, SPSS23 програм ашиглан хийсэн.