Хураангуй:
Ноолууран болон тансаг бүтээгдэхүүний зах зээл дэлхий дахинд өсч буй өнөө үед интернет худалдаа нь тэдний өсөн нэмэгдэх нэг гарц болж буйг тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн судлаачид тодотгож байгааг судалгаануудаас нь харагдаж байна. Хэдийгээр онлайнаар ноолуур борлуулах тухай судалгаа байхгүй байгаа ч онлайн худалдаа болон тансаг бүтээгдэхүүний талаар онолын судалгаанууд дээр үндэслэн гол хүчин зүйлсийг тодорхойллоо. Энэхүү эрдмийн зэрэг горилох ажлын гол зорилго нь Хятад улсад онлайн худалдаагаар ноолууран бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлэх боломжуудыг тодорхойлсон болно.