Хураангуй:
Энэхүү магистрын зэрэг горилсон судалгааны ажлаараа МУ-ын банкнаас бусад санхүүгийн тогтолцоог сайжруулах замаар (Сингапур улсын жишгээр) эдийн засгийг хөгжүүлэх боломжуудыг тодорхойлохыг зорьсон ба МУ-ын санхүүгийн салбарт банкууд хэт давамгайлсан, хууль эрх зүйн орчин тодорхой хэмжээнд бүрэлдсэн ч хяналт, хэрэгжилт сул, тус салбарыг хөгжүүлэх талаар төрөөс бодлогын түвшинд дэмждэггүй зэрэг нь эдийн засгийн өсөлтөнд сөргөөр нөлөөлж, уг судалгааг хийх үндэслэл болсон.