СЭЗИС - Бүтээлийн сан

Арилжааны банкуудын зээлийн үйлчилгээг финтек компаниуд орлох боломж түүнийг хөгжүүлэх арга замыг тодорхойлох нь

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Төмөрсүх, Туул
dc.contributor.author Mонголбаяр, Болортунгалаг
dc.date.accessioned 2020-07-06T06:35:33Z
dc.date.available 2020-07-06T06:35:33Z
dc.date.issued 2020-07-06
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/1927
dc.description.abstract Финтек салбар нь 1866 оноос гадны орнуудад үүсэн олон нийтийн төвлөрсөн платформ /Crowdfunding platform/, Blockchain болон Cryptocurrency, Мобайлд суурилсан төлбөр тооцоо /Mobile payment/, Даатгал, Робо-зөвлөгөө, хөрөнгийн биржийн програмууд /Robo-Advising and Stock-Trading Apps/, Төсвийн програмууд зэрэг үйлчилгээнд хэрэглэж эхэлсэн байхад манай улсад 2008 оноос судлагдаж зарим компанийн судалгааны багууд ажиллаж эхэлсэн байдаг. 2020 оны байдлаар аппликейшинд суурилсан зээлийн үйлчилгээ, мобайл төлбөр тооцоо зэрэг үйлчилгээгээр эдийн засгийн салбарт танил болсон төдийгүй аппликейшнд суурилсан зээлийн үйлчилгээ үзүүлж байгаа 20 гаруй компани байдгаас одоогоор олон нийтэд танигдсан 5 гаруй компани идэвхитэй үйл ажиллагаа явуулж байна. Иргэд ухаалаг гар утастай байхад 5 минутаас 8 цагийн дотор зээлийн үйлчилгээ авах бүрэн боломжтой болсныг хүмүүс мэддэггүй бөгөөд үйлчилгээний талаархи мэдээллээр маш дутмаг байдаг нь судалгаагаар тодорхойлогдсон. Финтек компаниудын зээлийн үйлчилгээний гол өрсөлдөгч болох Арилжааны банкууд одоогоор бүгд цахим банкны үйлчилгээнд шилжсэн, төлбөр тооцоо, гүйлгээ хийх зориулалтаар аппликейшнд суурилсан үйлчилгээтэй боловч уламжлалт банкны системээр үйлчилгээ явуулдаг тул одоохондоо Финтек компаниудын орон зайг шахах боломжгүй юм. Учир нь Финтек хэрэглэгчид нь зээлийн материал бүрдүүлэхгүй, барьцаа шаардахгүй, бага дүнтэй, хурдан шуурхай зээл авах боломжтой юм. Статистикийн мэдээллийн нэгдсэн сангийн 2019 оны VI улирлын тайлангаас харахад Том-3 банк, Дунд-3 банк, болон бусад банкууд болох нийт 13 Арилжааны банкны нийт хэвийн зээлийн 57,6 хувийг иргэдийн зээл, 41,4 хувийг хувийн хэвшлийн зээл эзэлдэг /үлдсэн 1 хувийг бусад зээлдэгчид/ бөгөөд иргэдийн зээлийн эргэн төлөлт нь хувийн хэвшлийн зээлийн эргэн төлөлтөөс 3-4 дахин илүү сайн үзүүлэлттэй байсан нь банкны ашигт ажиллагаанд хувийн хэвшлийн зээл сөрөг нөлөө үзүүлж байсныг дурдъя. Үүнээс харахад Финтект суурилсан зээлийн үйлчилгээний зорилтот зах зээл буюу иргэд нь эргэн төлөлтийн гүйцэтгэл сайн байх нь харагдаж байна. Дэлхий дахинд Финтек салбар эрчимтэй хөгжиж байгаа туршлагаас судлахад тухайн салбарын судлаач, шинжээчдийн үүрэг оролцоо их, Засгийн газраас хууль тогтоомжоор дэмжих бодлого явуулдаг бөгөөд Банк болон бусад Финтек компаниудын хувьд зээлийн оноо ашиглан хэрэглэгчдэд зээл олгох, бүх нийтэд үйлчилгээгээ таниулах мэдээлэл цацах, зээлийн аппликейшиныг хөгжүүлэхийн тулд бусад байгууллагуудтай /онлайнаар бараа, үйлчилгээний тасалбар худалдан авалт/ хамтарч ажиллах, иргэдийн хадгаламж үүсгэн санхүүжилт болгон татан төвлөрүүлэх, зээлийн үйлчилгээ хэрэглэгчдийг ажил жуучлалын үйлчилгээ санал болгох /эргэн төлөлт тасрахгүй/, зэрэг бусад Финтекийн үйлчилгээнүүдээ дэмжих замаар хамтран ажиллавал Финтек салбар амжилттай хөгжих юм. en_US
dc.subject Зээлийн үйлчилгээ, Финтек, зээлийн аппликейшн, хөгжүүлэх арга зам, en_US
dc.title Арилжааны банкуудын зээлийн үйлчилгээг финтек компаниуд орлох боломж түүнийг хөгжүүлэх арга замыг тодорхойлох нь en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер
ife.Диплом.Зөвлөх З, Оюунцацрал


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах