Хураангуй:
Сүүлийн үеийн, хөгжиж байгаа болон буурай хөгжилтэй орнуудын туршлагаас үзэхэд эдийн засгийн хөгжлийн тухай ойлголтын зөрүүгээс шалтгаалж, эцсийн үр дүнг янз бүрээр тайлбарлаж байна.
1992 онд Рио Де Жанейрод болсон чуулга уулзалтаар нийт хорин долоон зүйлтэй функцийг баталснаар тогтвортой буюу даацтай (sustainable) хөгжлийн үзэл баримтлалын үндэс суурийг тодотгож өгчээ.
Орчин үеийн хөгжлийн үзэл баримтлалууд нь энэхүү тогтвортой хөгжлийн онолд үндэслэдэг бөгөөд энэ нь улс үндэстний оршихуйг бүхэлд нь цогц байдлаар авч үзсэн хөгжлийн шинэ философи юм.
Эдийн засгийн өсөлт нь хөгжлийг хангах гол үндэс суурь мөн. Гэвч эдийн засгийн өсөлт хэр зэрэг бодитой байх нь түүнд нөлөөлж буй хүчин зүйлс, тооцсон арга зэргээс шууд хамаарна. Эдийн засгийн өсөлт хөгжлийн үндэс суурь биш харин чөдөр тушаа болох ч байдал олон оронд ажиглагдаж байна.
Энэхүү илтгэлийн хүрээнд монгол орны эдийн засгийн өсөлтөд нөлөөлж байгаа хүчин зүйлс болон хөгжлийн гол үзүүлэлтүүдийг тооцоолж, үр дүнг нь илтгэн харуулна.