Хураангуй:
Энэхүү судалгааны ажлаар эрүүл мэндийн даатгалын сангаас иргэдэд олгодог эмийн
үнийн хөнгөлөлтийн хүртээмжийн талаар судалж иргэдэд тулгарч буй асуудал, эмийн
санд олгож буй эмийн санхүүжилт, эм хөнгөлөлттэй үнээр олгож буй нөхцөл байдалд
судалгаа хийсэн. ЭМДЕГ-ын статистик тоон мэдээ цуглуулж, иргэд болон эмийн санчтай
асуулга ярилцлага хийж, тоон болон чанарын, шинжилгээ хийж гарсан үр дүнг эрх бүхий
байгууллагад зөвлөмж болгон өгөх зорилго тавин бичсэн.