Хураангуй:
Эдийн засгийг эрүүлжүүлэх, санхүүгийн салбарыг хөгжүүлэхэд хувийн хөрөнгө оруулалтын зах зээлийн оролцоо, үр дүн чухал үүрэгтэй байна. Энэхүү судалгаагаар Монголын хувийн хөрөнгө оруулалтын салбарын хөрөнгө оруулалтын шийдвэр гаргах явц, түүнд нөлөөлөх хүчин зүйлсийг судлахаар зорьсон. Ялангуяа хөрөнгө оруулалтын ерөнхий үнэлгээ, үнэлгээний үйл явц, аргачлал зэргийг онцгойлон авч үзлээ. Судалгааны ажлын гол зорилго болох “Үнэлгээний үйл явц”-г эрсдэлийн хүчин зүйлс, шаардагдлагатай өгөөжийн хэмжээ, бизнесийн мөчлөгийн үе шатууд дахь хөрөнгө оруулалтын үнэлгээний арга зэрэг бүлгүүдэд хуваан үзэж үнэлж, дүгнэсэн. Үнэлгээний үр дүнг олон улсад хийгдсэн ижил төрлийн судалгааны үр дүнтэй харьцуулан, дүгнэлт, зөвлөмж гаргасан.