Хураангуй:
Энэхүү дипломын ажлаараа бизнесийн мөчлөгийн зардлыг Монгол улсын хувьд тооцоолж, симуляцийн шинжилгээ хийж дүгнэлт, санал зөвлөмж гаргасан болно. Бизнесийн мөчлөгийн зардлыг хэрэглэгч хэлбэлзэлтэй болон хэлбэлзэлгүй буюу тогтвортой төлөвийн эдийн засагт амьдрахад ялгаагүй ханамж авдаг байхад шаардагдах хэрэглээний зардлын өөрчлөлтийн хувиар хэмжинэ (Отрок, 2001). Миний хувьд Бодит Бизнесийн Мөчлөгийн( ББМ) суурь загварыг сонгож судалгаа хийлээ. Суурь загварын хувьд 2005-2017 оны тоон өгөгдлүүд дээр калибрац хийж MATLAB программын DYNARE гэх багажыг ашиглан симуляци хийж тооцоолов. Бизнесийн мөчлөгийн зардал нь эдийн засаг нь төдийлөн салбарлаагүй, хэрэглээний зуршил бүхий эдийн засагт илүү өндөр байна гэсэн таамаглал судалгааны үр дүнтэй нийцлээ. БДНБ, хэрэглээ, хөрөнгө оруулалт гэх мэт үзүүлэлтүүдийн нормчилсон дундаж утгыг анхны утга болгон ашиглан калибрац хийсэн. Ингэхдээ загварын эгзоген хувьсагчидад хэлбэлзэл буюу нийлүүлэлтийн талын шок болох технологийн шокод үзүүлэх хариу үйлдлийн функцуудыг гаргаж харууллаа. Үүнээс ажиглавал, эдийн засаг харьцангуй тогтвортой байвал бизнесийн мөчлөгийн зардал харьцангуй бага байна гэж дүгнэж болох ч тогтворжуулах бодлогын тухайд эргэлзээтэй.