СЭЗИС - Бүтээлийн сан

Венчур капиталын сангаар дамжуулан Монголын ХАА-н салбарыг хөгжүүлэх боломж

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Жамсрандорж, Дэлгэрсайхан
dc.contributor.author Балданжаргал, Ундрал
dc.date.accessioned 2020-07-03T07:52:48Z
dc.date.available 2020-07-03T07:52:48Z
dc.date.issued 2020-07-03
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/1889
dc.description.abstract Венчур капиталын хөрөнгө оруулалт нь гарааны бизнесүүдэд хөрөнгө оруулж, зах зээлд тодорхой хэмжээний байр сууриа олтол нь шийдвэр гаргах түвшинд ажиллан, чиглүүлж байдгаараа бусад хөрөнгө оруулалтаас ялгаатай. Олон оронд жижиг, дунд салбараа венчур хөрөнгө оруулалтын хэлбэрээр санхүүжүүлж, түүнээсээ үр шимийг нь хүртэн, эдийн засагтаа ахиц дэвшлийг бий болгодог. Монгол улсын хувьд гарааны бизнесийн орчин бусад улсынхтай харьцуулахад дутахааргүй ч, санхүүжилтийн эх үүсвэр цөөн байдаг нь хамгийн том асуудал болж байна. Бусад бизнесийн салбаруудтай харьцуулахад ХАА-н салбар нь хөрөнгө оруулалт болон цаг хугацаа ихээхэн шаарддаг, байгаль цаг уурын нөхцөл байдлаас шууд хамаардаг эрсдэл өндөртэй салбар тул арилжааны банкны зээлийн хүү өндөр, барьцаа хөрөнгө ихээр шаарддаг. Үүнээс шалтгаалан ХАА-н салбарын бизнес эрхлэгчдэд санхүүжилт олоход хүндрэлтэй байдаг ба уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор үүсэн, хөгжиж буй дэвшилтэт технологиудад хөрөнгө оруулж чаддаггүй байна. Харин венчур сангууд эрсдэл өндөртэй ч бизнесийн санаа болон ашиглаж буй техник технологид суурилан ХАА-н салбарт хөрөнгө оруулдаг. Дээрх асуудлыг технологийн шилжүүлэлт бүхий хөрөнгө оруулалтаар шийдэж, ХАА-н салбарыг хөгжүүлэх боломжтой юм. Судалгааг ХАА-н салбарын ялгаатай хөрөнгө оруулалт бүхий 2 компанийн үйл ажиллагааг харьцуулан судлах замаар хийсэн. en_US
dc.subject Венчур капиталын сан, Венчур сангийн эрсдэлийн менежмент, Технологийн шилжүүлэлт, Хөдөө аж ахуйн салбар en_US
dc.title Венчур капиталын сангаар дамжуулан Монголын ХАА-н салбарыг хөгжүүлэх боломж en_US
ife.Мэргэжил.Нэр Менежмент, санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс D340400
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах