Хураангуй:
Энэхүү дипломын ажлаар эдийн засагт үүссэн чанаргүй зээлийг бууруулах үр дүнтэй арга замын нэг болох Актив удирдлагын компанийг амжилттай үүсгэн байгуулж, чанаргүй зээлийн түвшинг бууруулж чадсан улс орнуудын тэргүүн туршлагуудыг судлан Монгол Улсад тус компанийг байгуулах боломжийг судлан санал зөвлөмж боловсрууллаа. Энэхүү судалгааны ажлын ялгарах онцлог тал нь Актив удирдлагын компани нь Монгол Улсын хувьд үүсгэн байгуулагдаж байгаагүй бөгөөд үүнтэй адил төстэй судалгааны ажлыг одоогийн байдлаар нээлттэй хүрээнд судлаагүй байна. Тус судалгааны ажлыг хийхдээ кейс судалгааны арга, ярилцлага болон анкетын судалгааны аргуудыг ашигласан болно.