dc.description.abstract |
Ази, Европын эдийн засгийн зах зээлд томоохон байр суурийг эзэлж байгаа Хятад болон Дани улсын Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг судалж, татвар ногдох орлого болон чөлөөлөгдөх орлогыг харьцуулан судалж эдгээр 2 орноос Монголд хэрэгжүүлж болохуйц чөлөөлөлтийг зөвлөв. Бүлэг тус бүрээр нь задлавал:
I бүлэг. Татвар анх хаана, яаж үүссэн, Монголд мөн адил хэрхэн үүссэн талаар судлан бичсэн бөгөөд татвар тэр дундаа ААНОАТ-ын ойлголт, хувь хэмжээний олон улсын чиг хандлагыг судлав.
II бүлэг. Хятад, Дани, Монгол улсын ААНОАТ-ын ангилал, татвараас чөлөөлөгдөх орлогыг улс тус бүрээр нь судлав.
III бүлэг. Хятад, Дани, Монгол улсын ААНОАТ-ыг харьцуулан Хятад болон Дани улсаас Монгол улсад хэрэгжүүлж болох туршлага, хөнгөлөлт чөлөөлөлтийг судлав. |
en_US |