Хураангуй:
Энэхүү судалгааны ажлын зорилго нь жижиг дунд үйлдвэрлэлийн
салбарт үйл ажиллагаа явуулж буй компанийн гадаад валютын ханшийн эрсдэлийг
тодорхойлж, түүнийг удирдах арга замыг санал болгох юм. Судалгааг гүйцэтгэхдээ
валютын ханшийн эрсдэл болон түүний удирдлагын талаар онолын арга зүй, олон улсын туршлагын талаар судалж манай улсын өнөөгийн жижиг дунд салбарын хөгжил болон эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулсан. Үүнд үндэслэн бизнес эрхлэгчдээс асуулгын аргаар судалгааг явуулж, сонгон авсан компанийн үйл ажиллагаанд тохирох гадаад валютын ханшийн эрсдэлийн удирдлагын арга замыг санал зөвлөмж болгон хүргэлээ.