Хураангуй:
Энэхүү дипломны ажлаараа эрүүл мэндийн Комбуча цайг зах зээлд нэвтрүүлэх
маркетингийн төлөвлөгөөг хамгийн оновчтой байдлаар боловсруулсан.
Монголд 2019 онд комбучаны нэг брэнд бий болж, худалдаанд гарсан боловч,
Монголчууд бид энэхүү бүтээгдэхүүний талаар маш бага хэмжээний ойлголттой байгаа нь энэхүү дипломын ажлын хүрээнд хийгдсэн хэрэглэгчийн судалгаагаар нийт
судалгаанд оролцогчдын 80 орчим хувь нь энэхүү бүтээгдэхүүний талаар сонсоогүй
болон амсаж үзээгүй гэж хариулснаас харж болно.
Энэхүү бүтээгдэхүүн нь сэрүүцүүлэх онцлогтойгоос гадна, газтай ундааг орлох
үйлчилгээтэй тул ирээдүйн потенциал өндөртэй бүтээгдэхүүн юм.