dc.description.abstract |
Залилангийн өнөөгийн нөхцөл байдлыг тандан судалж, боловсруулах салбарт
залилан гарахад нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлон, түүнийг бууруулах санал
зөвлөмж боловсруулсан.Энэхүү судалгааны ажлаараа боловсруулах үйлдвэрлэл чиглэлд үйл ажиллагаа
явуулдаг “X” компанийг сонгон авч залилангийн шинж тэмдэг байгууллагад байгаа эсэх,
байгууллагын ажилчдын залилангийн тухай ойлголт болон залилангийн өнөөгийн
байдлыг тандан судалсан юм. Энэхүү байгууллага нь 300 гаруй ажилчидтай үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд итгэх түвшинг 95 хувь хэмээн үзэж эх олонлогийг төлөөлж чадахуйц 217 хүнээс асуулгын аргаар судалгааг явуулан, Microsoft Excel, SPSS программын тусламжтайгаар үр дүнг боловсруулан, шинжилгээ хийсэн билээ. |
en_US |