Хураангуй:
Энэхүү судалгааны ажил нь Монгол Улсын банкны салбарын үйл ажиллагаагаа явуулж буй банкуудын хувьд нэр хүндийн эрсдэл гэж юу болох, хэрхэн үүсэн гарч ирдэг болох мөн гадаадын улс орнуудын жишээг харан хэрхэн учирч болох тухай судлах юм. Түүнээс гадна манай улсын өмнөх жилүүдэд дампуурал зарлаж байсан банкуудын хувьд нэр хүндийн эрсдэл ямар байдлаар тулгарч байсанг олж мэдэхийг хичээлээ. Судалгааны хүрээнд манай улсын иргэд банкуудын нэр хүндэд хэрхэн ханддаг, ямар хүчин зүйл харгалзан банкны сонголтоо хийдэг тухай судлахад оршиж байгаа юм.