dc.description.abstract |
Энэхүү судалгааны ажлын хүрээнд улс орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулдаг чухал салбар болох жижиг дунд бизнесийн салбарыг судлан тэр дундаа ирээдүйд улам хөгжин дэвших боломжтой гар урлалын салбарын өнөөгийн нөхцөл байдалд дүгнэлт өгч, гар урлалын бизнес эрхлэгчдийн дунд зээлийн хүртээмж болон улсаас хэрхэн дэмжлэг үзүүлдэг талаарх судалгаа явуулж цаашид төслөөр санхүүжүүлснээр хэр үр ашигтай байх талаар дүгнэлт гаргалаа. Энэхүү судалгаанд хүн амын тал хувь нь оршин суудаг, ждб эрхлэгч хувь хүмүүс, аан-ийн дийлэнх хувь нь үйл ажиллагаа явуулдаг улаанбаатар хотоос 10 гар урлалын бизнес эрхлэгчдийг хамруулан ажиллалаа. Судалгааны мэдээллийг түүвэрлэлтэд хамрагдсан гар урлалын бизнес эрхлэгчдээс санал асуулга бөглүүлэх, ярилцлага авах хэлбэрээр бүрдүүлсэн. Түүвэр судалгаанд хамрагдсан ждб эрхлэгч хувиараа хөдөлмөр эрхлэгч болон аж ахуйн нэгжийн удирдлагын түвшнээс (эзэн, ерөнхий менежер, зэрэг гүйцэтгэх удирдлага) авсан нь судалгааны үр дүн бодитой гарах боломжийг нэмэгдүүлсэн гэж үзэж байна |
en_US |