Хураангуй:
Жуулчдид Монгол орноор нэг удаа аялахдаа хэрэглэх аялалын
хэрэгслүүдэд тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө зардаг. Гэвч тэд овор ихтэй тул ОУын нислэгийн стандарт ачааны хэмжээг хэтрүүлэхгүйн тулд орхиж явах тохиолдол
гардаг нь жуулчдад санхүүгийн үр ашиггүй байдлыг бий болгодог. Мөн дотоодын
аялагчид ганц нэг аялахдаа үнэтэй аялалын хэрэгсэл авч зардал их гардаг. Нөгөө талаас
хувь хүмүүс болон аяны дэлгүүрт хэрэглэгддэггүй, зарагддаггүй нөөцийг эргэлтэд
оруулах хэрэгцээ байгаа тул эдгээр 2 оролцогч талыг холбох гүүр хэрэгтэй байна. Иймд
аялагчдыг тав тухтай аялах нөхцөлөөр бүрэн хангаснаар жуулчдын сэтгэл ханамжийг
нэмэгдүүлэх, салбарын бүх оролцогч талуудын хамтын ажиллагааг дэмжих “EZ Travel”
түрээсийн үйлчилгээний бизнес санааг танилцуулж байна.