Хураангуй:
Дэлхийд тэр дундаа Монгол сошиал медиагийн, фэйсбүүкийн хэрэглээ эрчимтэй өсч байна. Тиймдээ ч хэрэглэгчид ямар нэг бренд, бүтээгдэхүүнийг сонгохдоо бусдын санал бодол, сэтгэгдлүүдийг уншиж тодорхой хайлт хийдэг болсон. Тэгвэл тэрхүү бусдын сэтгэгдлүүд, санал бодлуудыг цахим ам дамжсан яриа гэдэг бөгөөд хэрэглэгчид компаний мэдээлэлд бус нэгэндээ, ойр дотны хүмүүстээ илүү итгэдэг нь маркетерүүдийн хувьд зайлшгүй энэ төрлийн судалгааг шинжилгээ хийх шаардлагатайг харуулж байна. Энэхүү судалгаагаараа миний бие гоо сайхны брендийн худалдан авах хандлагад цахим ам дамжсан ярианы тоо хэмжээ, чанар, үнэмшмээр байдал, хэрэглэгчийн өмнөх туршлага болон хувь хүний нөлөөнд өртөх байдал хэрхэн нөлөөлдөг болохыг тодорхойлохыг оролдсон юм. Асуулгын аргаа нийт 206 түүврээс өгөгдлөө цуглуулж шаардлагатай шинжилгээнүүдийг SPSS 22 программ дээр хийж гүйцэтгэв. Үр дүнд гоо сайхны брендийн худалдан авах хандлагад түүний үнэмшмээр байдал болон хувь хүний нөлөөнд өртөмтгийн байдал, цахим ам дамжсан ярианы тоо хэмжээ зэрэг нь эерэг нөлөөтэй байсан бол хэрэглэгчдийн өмнөх туршлага сөрөг нөлөөтэй байв.