Хураангуй:
Энэ судалгаа нь Улаанбаатар хотод оршин сууж буй иргэдийн
бялуу хэрэглэх зан төлөвийг тодорхойлохыг зорин онолын судалгаа болон эмпирик
судалгаа зэргийг хийж гүйцэтгэлээ. Энэ судаллагаанд Улаанбаатар хотод байрлах 6
дүүргийн 400 иргэдээс санамсаргүй түүврийн аргаар авсан судалгаанд тулгуурлан
бялуу үйлдвэрлэгч хувь хүн болон байгууллагуудад санал зөвлөмж боловсруулсан.