Хураангуй:
Энэхүү судалгаа нь СЭЗИС-ийн оюутнуудын найрсаг байдлыг тодорхойлж, санал зөвлөмж боловсруулахад оршино. Их сургууль нь зөвхөн мэргэжлийн ур чадвар мэдлэг олгох бус хүнд төлөвшил харилцааны чадварыг мөн давхар эзэмшүүлж байдаг. Оюутнууд 7 хоногт дунджаар 28-36 цагийг сургууль дээрээ бусад оюутнууд, багш хамт олонтойгоо өнгөрөөдөг байна. Иймд оюутанд олгож буй эрдэм мэдлэгээс гадна тухайн оюутанд бусад оюутнуудын харилцаа, орчин тойрны хүмүүсийн зан чанар нь тодорхой хэмжээгээр нөлөөлдөг гэж судлаачид үздэг. “Эелдэг байдал бол өрөвч энэрэнгүй сэтгэлээс урган гардаг зан төлөв бөгөөд бид энэ өрөвч энэрэнгүй сэтгэлээр болон хайр халамжтай байдлаар үйлдэл хийвэл энэ зан нь эелдэг байдал болдог” (long, 1997) гэж тодорхойлсон байдаг бөгөөд найрсаг байдал нь ямар түвшинд байгааг тодорхойлох болон хэрхэн сайжруулах зам байгааг судлах нь зайлшгүй хэрэгтэй гэж үзсэн юм. Олон улсад тухайлсан улсын их сургуулийн оюутнуудын найрсаг байдлын түвшинг тодорхойлсон судалгаа тийм их хийгдээгүй ч зарим их сургуулийнх нь програмд найрсаг байдлыг сайжруулах тухай ирэх таван жилийнхээ стратеги төлөвлөгөөнд тусгаж өгсөн байдаг. Арван жилийн сурагчдын найрсаг байдлыг тодорхойлсон судалгааны ажлууд цөөнгүй хийгдсэн байдаг нь зан чанар сургуулийн орчинд хэрхэн нөлөөлдгийг энэ чиглэлийн судалгаа нь оюутан багш нарт хэрэгтэй цаашлаад хэрхэн найрсаг байдлыг дэлгэрүүлэх хэрэгтэйг илтгэнэ. Монгол улсад их сургууль дээр тухайлсан судалгаа хараахан хийгдээгүй байна. Иймээс судалгааны загварыг MMCG судалгааны компаний хийсэн “Улаанбаатар хотын иргэдийн найрсаг байдлыг тодорхойлох судалгаа” сэдэвт судалгааны ажил дээр үндэслэн боловсруулсан болно. Энэхүү судалгаанд найрсаг байдлыг тодорхойлох гурван зан хүчин зүйлийг авч судалсан билээ. Судалгааны найдвартай байдлыг хангах үүднээс 35 оюутнаас пайлот буюу туршилтын судалгаа авлаа. Шинжилгээний үр дүнд СЭЗИС-н оюутнууд найрсаг гэж үзэж байгаа ба энэхүү байдлаа хэрхэн сайжруулах тал дээр санал зөвлөмж боловсрууллаа.