Хураангуй:
Арилжааны банкууд эдийн засгийн хямралын үед болон хэвийн нөхцөл байдалд банкууд өөрийн хүлээж болзошгүй алдагдлыг тооцоолсноор банк тухайн нөхцөл байдалдаа тохируулан зөв шийдвэр гаргах боломжтой. Арилжааны банкууд нь актив хөрөнгөө Компанийн тухай хууль болон Банкны тухай хууль, НББОУС-39 стандартын дагуу бүртгэснээр хөндлөнгийн аудитын компаниар аудит хийлгэхэд хялбар болно. Олон улсын эрхтэй аудитын компаниар ОУНББЗөвлөлөөс гаргасан стандартын дагуу аудит хийлгэснээр олон улсын хөрөнгийн зах зээлд бонд, хувьцаа гаргах, олон улсын санхүүгийн байгууллагаас эх үүсвэр татах зэрэгт ач холбогдолтой юм.