dc.description.abstract |
Конвиниенс дэлгүүр нь дэлхий нийтэд хамгийн их хөгжсөн түргэн
үйлчилгээний бэлэн бүтээгдэхүүн, хоол гээд бүгдийг багтаасан дэлгүүр бөгөөд Монголд орж ирээд удаагүй байгаа билээ. Орж ирээд удаагүй ч маш хурдан олон салбаруудыг нээсэн хэд хэдэн дэлгүүртэй болсон бөгөөд хэрэглэгчдийн хувьд ч гэсэн энгийн хүнсний дэлгүүрээс илүү конвиниенс дэлгүүрийг сонгон үйлчлүүлэх хандлагатай харагдаж байгаа учир конвиниенс дэлгүүрээр үйлчлүүлэгчдийн зан төлөв, хандлагыг судлах нь ихээхэн ач холбогдолтой юм. Энэхүү дипломын ажлаараа “конвениенс дэлгүүрээр үйлчлүүлэгчдийн зан төлөвийг тодорхойлох” ба ингэхдээ үйлчлүүлэгчдийн ерөнхий ойлгоцыг тандан, зөн төлөв үйлчлүүлэх хандлагыг тодорхойлж, түүнээс нас хүйсээс хамаарах хандлага, хандлагад нөлөөлөгч хүчин зүйлс, түүнд суурилан тухайн салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудад санал зөвлөмж боловсруулсан. Тандах болон тодруулах судалгааны аргыг ашигласан ба цаг үеийн нөхцөл байдлаас хамааран 100% онлайн хэлбэрээр Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн 429
иргэнээс өгөгдөл цуглуулсан ба бүх өгөгдөл шаардлага хангаж байсан учир бүгдэд
шинжилгээ хийсэн. Анкетийн асуулга нь үндсэн 3 хэсэгтэй. Үүнд үйлчлүүлэгчдийн ерөнхий ойлгоцыг тандах (10 асуулт), үйлчлүүлэх зан төлөв ба хандлагыг тодорхойлох (5 асуулт),
хувийн мэдээлэл (6 асуулт) орсон. Судалгааны онолын загварыг судлаач Antonios G. Zairis
болон Prontzas Evangelos нарын 2014 онд хийсэн “Consumer behaviour toward convenience
store chains in Greece” гэх судалгааны ажлын загвараас үндэслэсэн. |
en_US |