dc.description.abstract |
1997 оноос хойш хувь хүний зан чанарыг компаниуд өөрийн брэнддээ шингээн судлан, уг судлагдахуун эрчимтэй дэлхий даяар хөгжиж эхэлсэн. Брэндийн зан чанар нь мэдээжийн хэрэг бусад брэндээс таних гол хүчин зүйл юм. Харин Монгол улсын хувьд хамгийн өрсөлдөөн ихтэй хамгийн ихээр хөгжсөн салбар бол яах аргагүй арилжааны банкнууд билээ. Арилжааны банкнууд хуучин актив буюу хөрөнгийн хэмжээгээр өрсөлддөг байсан цаг ард хоцорч үйлчилгээ, брэндинг, зорилтот хэрэглэгч гээд нэгнээсээ ялгарах аргыг хайсаар хөгжсөөр байгаа билээ. Уг судалгааныхаа хүрээнд Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг банкны зах зээлийн 95%-г эзэлдэг топ-6 арилжааны банкнууд тус бүр брэндийн ямар хувийн шинж чанарыг илэрхийлж байна, уг зан чанаруудыг хэрэглэгчид хэрхэн хүртэж байгааг хэмжин харьцуулахыг зорьлоо. Судалгааны үр дүнд арилжааны банкууд брэндийн зан чанарыг үйл ажиллагаа болон түүнийгээ маркетингийн үйл ажиллагаараа илэрхийлсэнээр зорилтот хэрэглэгчдийнхээ зан чанарыг илтгэж байгаа эсэхийг тодорхойлсон ба брэндийн зан чанарууд хэрэглэгчийн тухайн брэндэд итгэх, үнэнч байхад нөлөөлдөг эсэх нөлөөллүүдийг тодорхойлсон болно. |
en_US |