Хураангуй:
Санхүүгийн зах зээлийн үндсэн бүрэлдэхүүн хэсэг болох ХЗЗ болон МЗЗ-ийн тэнцвэрт байдал нь улс орны эдийн засгийн хөгжлийн чухал хүчин зүйл болдог. Монгол улсын хувьд банкны салбар давамгайлан хөгжсөн хөрөнгийн зах зээл санхүүгийн салбарын маш бага хувийг эзэлж байгаа нь энэ тэнцвэрт байдал алдагдсан байгааг илтгэж байна гэж үзсэн. Тиймээс ХОС-ийн үйл ажиллагаагаар дамжуулан ХЗЗ-ийг хөгжүүлж, түүний санхүүгийн зуучлалын үүргийг нэмэгдүүлэх замаар улс орны эдийн засгийг хөгжүүлэх боломжтой гэж үзсэний үндсэн дээр энэхүү сэдвийг сонгосон.
Энэхүү судалгааны ажлаараа Монгол улсын эдийн засгийн орчин, үнэт цаасны зах зээлд үйл ажиллагаа явуулж буй хөрөнгө оруулалтын сангуудын үйл ажиллагааны өнөөгийн нөхцөл байдлыг судалж, үнэлэлт өгөхийг зорьсон. Үүний үр дүнд Монгол улсын үнэт цаасны зах зээлд үйл ажиллагаа явуулах ХОС-ийн тохиромжтой хэлбэрийг сонгож, түүний үйл ажиллагааг хөгжүүлэх боломжийг тодорхойлох зорилго дэвшүүлсэн.
Судалгааны арга зүйн хувьд ХОС-ийн талаар онол, гадны улс орнуудын ХОС-ийн нөхцөл байдал, хөгжлийн түвшинг судалж улс орны эдийн засагт сангийн гүйцэтгэх үүргийг судалсны үндсэн дээр Монгол улсад ХОС-ийн үйл ажиллагаа явуулах орчин нөхцөл бүрдсэн эсэхийг тодорхойлж Монгол улсад ХОС-н үйл ажиллагааг хөгжүүлэх боломжийг судалсан.
Судалгааны гол үр дүнгүүд:
• ХОС-ийн үйл ажиллагаа явуулахад саад болж буй гол хүчин зүйлүүдийг илрүүлж, шийдвэрлэх боломжийг тодорхойлсон,
• Монгол улсад үйл ажиллагаа явуулах ХОС-ийн үйл ажиллагааны хэлбэр, бүтэц зохион байгуулалтын жишээ хувилбар боловсруулсан.