Хураангуй:
Монгол улсын контент үйлдвэрлэгч болон хөгжүүлэгчдийн дүр сонгох үйл явцын уламжлалт арга барилын ач холбогдол, давуу болон сул талуудыг тодорхойлж, нэгдсэн платформын тусламжтайгаар ашиглахад хялбар орон зай үүсгэж, нэг дор цогцлоон байршуулах зорилгоор энэхүү төслийн ажлыг хийлээ. Контентын дүр сонгон шалгаруулах платформ нь найруулагчид болон контент үйлдвэрлэгч албан байгууллагууд, мэргэжлийн болон мэргэжлийн бус жүжигчид, бусад гэсэн оролцогч талуудыг авч үзэх бөгөөд ажил олгогч тал болох найруулагчид болон контент үйлдвэрлэгч байгууллагуудад, сонгон шалгаруулалтад оролцож буй ажил горилогчийн гадаад төрх, биеийн харьцаа, өмнөх ажлын туршлага, мэргэжлийн дагуу хамрагдсан сургалт, ур чадвар, сонирхол болон амьдарлын хэв маягийн мэдээллүүдийг хүлээн авах боломжийг бүрдүүлэх юм. Энэхүү ажлын гол зорилго нь бизнес болон урлагийн салбарын гүүр болохуйц технологид суурилсан системийг нэвтрүүлснээр оролцогч талуудын хоорондын харилцаа холбоо, ажлын бүтээмжийн үр дүнг тодорхой болгох бөгөөд улмаар ажлын байрны тоо, жүжигчдийн чадвар үзүүлэлтүүдийг тодорхой түвшинд нэмэгдүүлэхэд оршино.