Хураангуй:
Инфляцийн түвшин болон ажилгүйдлийн түвшин хоорондын сөрөг хамаарлыг эмпирикээр нээн илрүүлснээс хойш 17 жилийн дараа 1975 онд эдийн засагт нэгэн ойлголт нэвчсэн нь инфялцийн түвшин тогтвортой орших үеийн ажилгүйдлийн түвшин юм. Үүнийг ИДАТ хэмээн нэрлэх бөгөөд 1990 оны хоёрдугаар хагасаас эхлэн төв банк, судалгааны бусад байгууллага, судлаачдын дунд халуухан сэдэв болсоор байна. ИДАТ-г тооцсоноор хөдөлмөрийн зах зээлээс инфляцад учруулах дарамтыг тогтвортой байлгах бүрэн боломжтой юм. Энэхүү судалгааны ажлаар Монгол Улсын инфляц, ажилгүйдлийн түвшин хоорондын сөрөг хамаарлыг илэрхийлэх Филлипсийн муруйн параметрийг үнэлж, үнэлгээний үр дүнгээс ИДАТ-г тодорхойллоо. Ингэхдээ ажиглагдахгүй хувьсагчийг гаргахын зэрэгцээ Филлипсийн муруйн параметрийг үнэлэх боломжтой ТБОЗ дахь Калманы шүүлтүүрийг, мөн Ходрик-Прискоттын шүүлтүүрийн хамт хэрэглэсэн. Үнэлгээний үр дүнд 2019 оны 4-р улирлын ИДАТ нь 9.32 хувь гарсан буюу ажилгүйдлийн түвшнээс 1.22 пунктээр илүү байна. Энэ нь бусад хүчин зүйл тогтмол үед 2020 оны 1-р улирлын инфляцийг 3.02 хувиар(геометр өсөлт) өсгөх үр дүнг илэрхийлнэ.