dc.description.abstract |
1995 оноос хойш Монгол улсын ядуурлын түвшинг бууруулахын тулд төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагуудаас олон тооны макро ба микро төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж иржээ. Эдгээрийн нэг нь “Хүнсний дэмжлэг үзүүлэх хөтөлбөр” юм. Энэхүү судалгааны ажлын хүрээнд тус хөтөлбөрт хамрагддаг өрхүүдийн шинжийг тодорхойлов. Ингэхдээ ӨНЭЗС-ны 2018 оны өгөгдлийн сангаас хүнсний дэмжлэг үзүүлэх хөтөлбөрт хамрагддаг 788, хамрагддаггүй 788 өрхийг түүвэрлэн авч логит загварыг үнэлсэн юм. Тус загварт өрхийн тэргүүний нас, хүйс, боловсролын түвшин, оршин суугаа бүс, өрхийн нэг гишүүнд ногдох хэрэглээний зардал нь ядуурлын шугамаас доош эсэх, зээлтэй эсэх, өрх дэх 30-40 цагаар ажилладаг гишүүдийн тоо, хөдөлмөр эрхлэлтийн ашиглалт, бусад орлого, бусад нийгмийн халамжийн хөтөлбөрт хамрагддаг эсэх зэрэг хувьсагчдыг авч үзлээ. Үнэлгээний үр дүнгээс үзэхэд тухайн өрх ядуурлын шугамаас доогуур хэрэглээтэй, хэвийн (7 хоногт 30-40 цаг) ажлын цагаас их цагаар ажилладаг байх, өрх дэх хөдөлмөр эрхлэх боломжгүй гишүүд нь ажил эрхэлдэг, өрх бусад нийгмийн халамжийн хөтөлбөрт хамрагддаг, орон нутагт амьдардаг байх нь хүнсний дэмжлэг үзүүлэх хөтөлбөрт хамрагдах магадлалыг нэмэгдүүлэх ажээ. |
en_US |