Хураангуй:
Энэхүү судалгааны ажлаараа салбарын дундаж үзүүлэлтийг тооцож, компанийн шийдвэр гаргалтанд ашиглах зорилгын хүрээнд хөрвөх чадварын харьцаа, үйл ажиллагааны харьцаа, өр төлбөрийн харьцаа, ашигт ажиллагааны харьцаа гэсэн үндсэн 4 шинжилгээнд тулгуурласан бөгөөд МБХ бүртгэлтэй нийт 198 компанийг үйл ажиллагааны чиглэлээр нь хуваан, худалдааны дэд салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын 2013-2019 оны жилийн эцсийн тайланд шинжилгээ хийсэн болно.