Хураангуй:
2020 оны эхний улирлын байдлаар манай улсад нийт 540 ББСБ үйл ажиллагаа явуулж байгаа ба тэдгээр ББСБ хоорондын өрсөлдөөн нь тэдгээрийн гүйцэтгэлд үзүүлэх нөлөөллийг судалж үзэх зорилготой юм. Судалгааны хүрээнд өрсөлдөөнийг хэмжихдээ хамгийн сүүлд танилцуулагдсан арга буюу Boone индикаторыг ашигласан ба гүйцэтгэлийн хэмжүүрүүдээ хүрэлцээтэй байдал, үйлчлүүлэгчдийн ядуурлын зэрэг, зээл цуглуулалтын гүйцэтгэл, санхүүгийн тогтвортой байдал, үр ашигт байдал гэсэн таван гүйцэтгэлийн хэмжүүрүүдийг өрсөлдөөний түвшинтэй хамааруулан олон хүчин зүйлийн регресс үнэлэх байдлаар үр дүнг гаргасан болно.