Хураангуй:
Анхны конвенинс дэлгүүрийн франчайз 2018 онд нээлтээ хийснээр өнөөдрийг хүртэл асар хурдацтай хөгжиж үзүүлэн тав тухтай, үнэ цэнэтэй, олон төрлийн шинэ бүтээгдэхүүнийг, цаг хугацаа хэмнэсэн үйлчилгээ санал болгосноор хүчтэй өрсөлдөөнийг бий болгосон. Олон улсын франчайз хүнсний сүлжээ дэлгүүрүүдийн болон дотоодын стандарт ихээхэн ялгаатай байна. Супермаркетууд болон бусад хүнсний жижиглэнгийн худалдаачидтай харьцуулахад илүү уян хатан байдлыг хүргэж байна. Энэхүү бакалаврын ажлын хүрээнд гадаадын франчайз болон дотоодын конвиниенис дэлгүүрүүдийн ялгааг судлан, үндэсний байгуулгуудын өрсөлдөх чадварыг сайжруулах арга замыг судалж санал зөвлөмж боловсрууллаа.