Хураангуй:
Тус эрдмийн ажлаараа Монголын Хөрөнгийн Биржийн нэгдүгээр ангилалд багтдаг “Талх-Чихэр” ХК – ийн хувьцааны үнэлгээг тооцож, хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулах сонирхолтой хүмүүс болон одоогоор тус компанийн хувьцааг эзэмшиж байгаа хөрөнгө оруулагчдад зориулан шийдвэр гаргах үйл явцад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор зөвлөмж боловсрууллаа. Тус компанийг сонгосон шалтгаан нь хувьцаа нь хөрөнгийн бирж дээр тогтмол арилжаалагддаг хэдий ч 2018 оноос хойш тогтмол уналт үзүүлээд байгаа юм. Тийм учраас компанийн хувьцааны үнэлгээг хийж өгснөөр хөрөнгө оруулагчдад ихээхэн хэрэгцээтэй байх болно. Үнэлгээг хийхээс өмнө top-down шинжилгээг ашиглан өнөөгийн нөхцөл байдлыг судалж, цаашлаад бизнес стратегийн шинжилгээ хийхдээ PESTLE, SWOT болон Портерийн таван хүчин зүйлийн шинжилгээнүүд хийлээ. Мөн санхүүгийн шинжилгээ болон хэтийн төлөвийн шинжилгээ хийж, үүн дээр үндэслэн компанийн үнэлгээг хийхдээ хорогдуулсан мөнгөн урсгалын аргачлалын компанийн чөлөөт мөнгөн урсгалын загвар болох FCFF загвар болон EV/EBITDA үржүүлэгчээр үнэлгээ хийсэн юм.