Хураангуй:
Энэхүү судалгааны ажилд ипотекийн даатгалын төлөлтийг сайжруулан улмаар эдийн засагт үүсэх давуу тал болон боломжуудыг тодорхойлохыг зорилоо. Судалгааны ажлын хүрээнд ипотек, ипотекийн зээл, ипотекийн даатгалын онол түүний талаар дэлгэрэнгүй авч үзэн Монгол Улсын өнөөгийн байдлыг судлалаа. Улмаар банкны зээлийн эдийн засагч, зээлдэгчдээс ярилцлагын болон анкетын аргаар судалгаа авсан. Энэхүү судлагааны үр дүнг онолын ойлголт болон өнөөгийн байдлын судлагаатай хамтатган ипотекийн даатгалын төлөлтийг сайжруулах боломжуудыг тодорхойлж үүний үр дүнд эдийн засагт үүсэх давуу талуудыг судлалаа.