СЭЗИС - Бүтээлийн сан

МОНГОЛЫН ИПОТЕКИЙН ЗЭЭЛЭЭР БАТАЛГААЖСАН БОНДЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ОРОЛЦОГЧ ТАЛУУДЫГ НЭМЭГДҮҮЛЭХ БОЛОМЖИЙН СУДАЛГАА

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Соронзон, Дашдорж
dc.contributor.author Ганбаатар, Сансар
dc.date.accessioned 2020-04-28T04:05:08Z
dc.date.available 2020-04-28T04:05:08Z
dc.date.issued 2020-04-28
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/1671
dc.description.abstract Энэхүү судалгааны ажлаар Монгол Улсын хөрөнгийн зах зээл, ялангуяа ИЗББ-ын зах зээлийг тэлэх, оролцогч талуудыг нэмэгдүүлэх үүднээс оролцогч талаас нь түлхүү судалсан нь илүү онцлог болж байна. Судалгаа, шинжилгээ хийхдээ орон сууц болон ипотекийн зах зээлийн тоон үзүүлэлт, санхүүгийн салбарын нөлөө бүхий байгууллага болон зохицуулагч байгууллагуудын ажилтнаас санал асуулга авсан. Мөн Азийн моргейжийн хоёрдогч зах зээлийн холбооны /ASMMA/ гишүүн орон сууцны санхүүжилтийн компаниудын харьцуулсан судалгаа хийж судалгааны үр дүнд Монгол болон Малайз улсын компаниудын бизнес загвар, төрийн эзэмшил 20 хүртэл хувь буюу ижил байсан тул хөгжиж буй улсын туршлагыг судалж үүднээс Малайз улсын үндэсний орон сууцны корпораци, дотоодын зээлжих зэрэглэл тогтоогч байгууллагууд болон зохицуулагч байгууллагуудын үйл ажиллагаа, тэдгээртэй холбоотой бусад мэдээлэлд үндэслэн харьцуулсан судалгаа хийсэн. Судалгааны санал асуулгын үр дүнд 34 орчим хувь нь ИЗББ-д хөрөнгө оруулах сонирхолтой боловч өгөөжийн түвшин бага, ИЗББ нь хаалттай хүрээнд арилжаалагддаг тул мэдээлэл хомс, мөн 48 орчим хувь нь дотоодын зээлжих зэрэглэл тогтоогч агентлаг бий болсноор хөрөнгө оруулахад үүсэх эрсдэлийг бууруулах эерэг үр дүн гарна гэж үзсэн. Хөгжиж буй улсын туршлагыг харьцуулсан судалгааны үр дүнд ИЗББ-ын зах зээлийн оролцогч талаар дотоодын зээлжих зэрэглэл тогтоогч агентлагийг бий болгох шаардлагатай гэж дүгнэсэн. Энэхүү судалгааны ажлын дүгнэлт, үр дүнд үндэслэн дотоодын зээлжих зэрэглэл тогтоогч байгууллагыг бий болгох шаардлагатай бөгөөд холбогдох хууль тогтоомж, 2 дүрэм журмыг сайжруулах, зохицуулагч байгууллагаас бодлогын хүрээнд дэмжлэг үзүүлэх талаар санал зөвлөмжийг боловсруулсан. en_US
dc.subject Орон сууц en_US
dc.subject Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас en_US
dc.subject Зээлжих зэрэглэл en_US
dc.subject Зээлжих зэрэглэл тогтоогч байгууллага en_US
dc.subject Орон сууцны санхүүжилт en_US
dc.subject Үнэт цаасжуулалт en_US
dc.subject Ипотекийн зээлээр баталгаажсан бонд en_US
dc.title МОНГОЛЫН ИПОТЕКИЙН ЗЭЭЛЭЭР БАТАЛГААЖСАН БОНДЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ОРОЛЦОГЧ ТАЛУУДЫГ НЭМЭГДҮҮЛЭХ БОЛОМЖИЙН СУДАЛГАА en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах