Хураангуй:
Харилцагчдын итгэлийг хүлээхүйц банкны найдвартай байдлыг хангах үүднээс арилжааны банкинд дотоод аудитын үйл ажиллагаа чухал ач холбогдолтой юм. Гэвч дотоод аудит нь өөрийн үндсэн үүрэг болох байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, түүний үнэ цэнийг нэмэгдүүлэхэд чиглэсэн хараат бус, бодитой баталгаа өгөх ба зөвлөх үйл ажиллагааг хангаж чадаж байгаа эсэхийг тодорхойлох боломжгүй байгаа нь учир дутагдалтай байна.
Арилжааны банкуудын дотоод аудитын өнөөгийн нөхцөл байдлыг үнэлж, тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлон, үр өгөөжийг нэмэгдүүлэх талаар санал, зөвлөмж боловсруулахад уг судалгааны ажлын зорилго оршино.