Хураангуй:
Шинэ шанд ХХК нь үйл ажиллагаагаа явуулаад 11 жил болж байгаа ба байгууллагын ажилчдын гүйцэтгэлийг сайжруулахад ямар соёл нөлөөлж байна вэ? гэдгийг олж мэдэхийг хүссэн болно. Тухайн компани нь тодорхой төслийн хүрээнд үйл ажиллагаа нь явагддаг бизнесийн нэг юм. Төсөл нь өөрөө багаар ажиллах чадвар, тодорхой хугацаанд нэгдэн ажилладаг. Харин энэхүү байгууллагын хувьд ажлын идэвх, санаачлага, багаараа хамтарч ажиллах болон ажлаасаа сэтгэл ханамж авах зэрэг нь ажилчдын дийлэнх хувьд байдаггүй байна. Тиймээс тухайн байгууллагын хувьд энэхүү асуудлуудаас хамтын ажиллагаа буюу багаар ажиллах чадварыг дээшлүүлэхэд ямар соёлыг бий болгох вэ гэдгийг тодорхойлж өгөх. Байгууллагын зүгээс гүйцэтгэлийг хамтын ажиллагаагаар хэмжих нь хамгийн оновчтой сонголт юм. Хамтын ажиллагаа өндөр байснаар байгууллагын бүтээмжийг дээшлүүлэх боломжтой гэж үзсэн. Хүний нөөцийн урсгал ихсэж ажлын бүтээмж муудаж байна. Тиймээс байгууллагад соёлын ямар хүчин зүйл байснаар хамтын ажиллагааг нэмэгдүүлж бүтээмж илүү өсөх вэ гэдгийг олж мэдэж тухайн байгууллагад тодорхой хэмжээний хувь нэмэр оруулах юм.