dc.description.abstract |
Сүүлийн жилүүдэд байгууллагын хүний нөөц ажилтнуудаасаа хичээл зүтгэлтэй,
ур чадвартай байдлыг илүү шаардах болсон бөгөөд энэ нь байгууллагын хөгжилтэй нягт холбоотой хэмээн үзэх болжээ. Ялангуяа олон улсад ихэнх байгууллагууд хүний
нөөцийн бодлого, зохион байгуулалтаа өөрчлөн “Авьяасын менежмент”-ийг судлан,
өөрийн үйл ажиллагаандаа нэвтрүүлж байна. Жишээ нь: Харвардын Их Сургууль,
Стенфордын судалгааны хүрээлэнгээс явуулсан судалгаанд мэргэжлийн мэдлэг, ур
чадвар буюу тухайн хүний сурч мэдсэн ур чадвар нь амжилтанд хүрэхэд 15% нөлөөлөх бол “SOFT SKILL” буюу дотоод ур чадвар, тухайн хүний авьяас нь 85%-ийн нөлөөтэй байдаг гэсэн үр дүн гарсан байна. Мөн “Linkedin”-ээс зохион байгуулсан 5000 гаруй дэлхийн хэмжээний ажил олгогч хүний нөөцийн мэргэжилтнүүдээс авсан судалгаагаар ажил олгогчын шаардлагыг өөрчлөх, нөлөөлөх дөрвөн хүчин зүйлийг гаргаж ирсэн байна. Үүнд: Ур чадвар 91%, уян хатан байдал 72%, стрессийн менежмент 71%, нээлттэй ил тод байдал 53% гэх үр дүн гарч ирсэн бөгөөд үүнээс харвал “Ур чадвар” хамгийн өндөр хувийг эзэлж байна. (Э, 2019) Иймээс ур чадвартай ажилчид ажил олгогчын бодол санааг өөрчилж чаддаг болохыг харж болно. |
en_US |