Хураангуй:
Монгол Улсын Худалдааны эрх зүйн шүүхийн хамгаалалтын эрх зүйн орчныг
бусад эх газрын эрх зүйн тогтолцоотой улс, орнуудтай макро төвшинд буюу материаллаг эрх зүй, процессийн эрх зүй, шүүхийн тогтолцооны хүрээнд харьцуулан судлах ба энэхүү зорилгын хүрээнд дараах зорилтыг дэвшүүлж байна. Үүнд:
- Шүүхийн хамгаалалтын эрх зүйн орчныг судлахын тулд тухайн эрх зүйгээр
хамгаалагдаж буй нийгмийн тодорхой нэг харилцааны үнэт зүйлийг тодорхойлох
ёстой. Тэр утгаараа судлаачийн зүгээс Монгол Улсын хууль зүйн шинжлэх ухаанд
Бизнесийн эрх зүй (худалдааны эрх зүй) нэршлээр судлагдаж, хөгжиж ирсэн эрх
зүйн онолын хүрээнд тухайн эрх зүйн харилцаа, эрх зүйн тогтолцоонд эзлэх байр
суурь зэрэг онолын асуудлуудыг судлахыг зорилт болгосон болно.