Хураангуй:
Энэхүү бизнес төлөвлөгөө нь үндэсний бэлэн хувцас үйлдвэрлэгч 1206 компаний өнөөгийн нөхцөл байдлыг судлаж дүн шинжилгээ хийн одоо байгаагаас илүүтэйгээр нөөцийг зөв зохистой хуваарилан ашигтай ажиллуулахад зориулагдсан дипломын төсөл юм. Компанийг хөгжүүлэх, үйлдвэрийн нөөц бололцоог тодорхойлох, бүтээгдэхүүний чанарыг сайжруулж нэр төрлийг нэмэгдүүлэх, борлуулалтыг өсгөх, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх, ашиг орлогын өсөлтийг хангах хүчин зүйлсийг тодорхойлж, зөвлөмж гаргаж хэрэгжүүлэх, үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгахад чиглэнэ.